Бидний тухай
Бид Монгол Улс болон БНСУ-ын хамтын ажиллагаа, худалдаа, үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготойгоор харилцагч төвтэй үйлчилгээг хүргэнэ.
Бид харилцагч бүрт хүрч, арвин туршлага, мэдлэг чадвараа бүрэн дүүрэн ашиглан хоёр улсын харилцааг бэхжүүлэх гүүр болон ажиллаж байна.
Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Солонгос, Монгол хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад тогтмол нийлүүлэлт хийдэг.
БНСУ-аас өндөр чанартай бараа бүтээгдэхүүнийг шуурхай, найдвартайгаар импортолж, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн хүргэдэг.
Компанийн тухай
Манай компани нь 2014 оноос хойш БНСУ-аас бараа бүтээгдэхүүн импортлон, дотоодын зах зээлд нийлүүлэн худалдаалах үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Одоогоор өөрсдийн гэсэн 5 салбар дэлгүүртэй.
Хадгалалт, тээвэрлэлт
Бүтээгдэхүүн бүрийг хадгалах зориулалтын агуулахтай бөгөөд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан орчинд үйл ажиллагаагаа явуулдаг.
- Далайн тээвэр – Энгийн болон тусгай зориулалтын чингэлгээр
- Хөргүүртэй, хөлдөөгчтэй чингэлэг – Температурын зохицуулалттай
- Агаарын тээвэр – Яаралтай бүтээгдэхүүнд
Солонгос улс
Манай компани Солонгос улсад суурин багтай бөгөөд хүнсний аюулгүй байдал, чанарын стандартад бүрэн нийцсэн бүтээгдэхүүнийг албан ёсны сувгаар импортолдог.